aaaaaa

Jul 19, 2015

"Өргөө туг дэлхийгээр аялсан нь" аян

2780 дүүрэгт харьяалагддаг Япон улсын ZUSHI гэх нэгэн ротари клубтэй уулзаж тэдний санхүү босгож, хандивлах зорилгоор зохион байгуулж байсан Beach Festival арга хэмжээний үеэр зургаа татуулав. Дашрамд Япон улсад Ротари нь өөрсдийн хийж бүтээсэн зүйл болон тэтгэлгээрээ ихэд нэр хүндтэй олноо танигдсан байдаг байна.


Манай гишүүдийн тухай нэгэн товчхооон инфографик


Клуб доторхи зүүсгэл солилцох арга хэмжээ буюу "Handover"

Handover буюу зүүсгэл солилцох арга хэмжээ. Тус арга хэмжээ нь ротарактуудын шинэ жил буюу 7 сард болдог уламжлалтай. Энэхүү арга хэмжээгээр клубын удирдлага болон гишүүд уулзалдаж өнгөрөгч жилдээ хийж бүтээсэн зүйлүүдийн талаар дүгнэлт өгч ярилцан, удирдах албаны хүмүүс дараагийн ээлж буюу шинэ хүмүүст өөрсдийн алба халаагаа дамжуулан өгдөг билээ. Ерөнхийлөгчөөс эхлээд бусад бүх удирдах албанд жил болгон өөр өөр хүмүүс шинээр томилогдож үүрэг хүлээх боломжтой байдаг юм.
 
2014-2015 оны ерөнхийлөгчөөр Амарсанаагийн Ариунаа гэдэг бүсгүй амжилттай ажиллан оноо үдэж дараагийн жил буюу 2015-2016 оны ерөнхийлөгчийн аблан тушаалаа  Нямдоржийн Ану гэх охинд  шилжүүлэн өгсөн юм. Ингээд клубын зүүсгэл солилцох арга хэмжээний хэдэн зураг сонирхоорой. 
(Дашрамд клуб болгон дотроо иймэрхүү зүүсгэл солилцох арга хэмжээ зохиохын хажуугаар нийт Ротарактуудын нэгдсэн зүүсгэл солилцох арга хэмжээ гэж бас болдог юм.)










2015 оны хүүхдийн баярын үйл ажиллагаа

Энэ жил Чингэлтэй дүүргийн 117-р сургуулийн нэгдүгээр ангийн 100 гаруй хүүхдүүдийг баярлууллаа.

























May 23, 2015

"Өргөө туг дэлхийгээр аялсан нь" аян

"Өргөө туг дэлхийгээр аялсан нь" Өргөө ротарактаа танилцуулах мини аялал Турк улсын нийслэл Анкара хотоос гараагаа эхэллээ. Энэхүү аялалаар гишүүд маань клубын ч бай хувийн ч бай ажлаар гадаад явах бол өөрсдийн туг болон футболкоо авч тухайн зочилсон улсдаа ротарактыг тэр тусмаа Монголын ротарактаа танилцуулах ажил билээ.

2015 оны 4 сарын 20

Гишүүн Цэнгэл




2015 оны 5 сарын 21 Япон улсын нийслэл Токио хотод

Миний бие Бат-Эрдэнэ

Шилдэг их дээд сургуулиудаар РОТАРАКТЫГ танилцуулах аян 2 дахь жилдээ











Танилцуулах ажилд оролцсон залуусдаа баярлалаа



Бидний зочилсон сургуулиуд гэвэл:
4 сарын 6 нд АШУҮИС
4 сарын 7 нд МУИС-4
4 сарын 8 нд МУИС-2
4 сарын 9 нд МУИС-3
4 сарын 10 нд МУИС-5
4 сарын 13 нд СЭЗДС
4 сарын 15 нд ШУТИС төв салбар
4 сарын 17нд ШУТИС ийн Мэдээлэл харилцаа холбооны сургууль

Ротари 20 ротаракт 15 ойн баярын дуу

Ойн баярын арга хэмжээнд зориулан ротари болон ротарактуудын хамтдаа дуулсан "Бид гэрэлтэж байна" гэх дууг сонирхоно уу ;)

https://www.youtube.com/watch?v=T1Dh3vO_W1I