aaaaaa

Dec 14, 2014

Хувь хүний хөгжил лекц амжилттай болж дууслаа 2014.12.13













Цайны цаг.Бидний бэлдсэн сандвич болон кофе авсан залуустаа баярлалаа, тус орлого нь бидний сайн үйлсийн аяны санд хуримтлагдах юм.












Хувь хүний хөгжил лекц маань амжилттай зохиогдож дууслаа. Ирсэн бүх хүмүүстээ мөн лекцээ сонирхолтой, шинэлэг байдлаар удирдаж өөрийн мэдлэг туршлагаа хуваалцаж,сургасан JCI байгууллагын удирдагч Золбадрал ах даа баярлалаа.

Oct 19, 2014


Зиа ирэх хагсайн буюу 10 сарын 25 ний орой манай залуус нэгэн үдэшлэг, парти, шоу юу гэж нэрлэмээр байна өөрийнхөөрөө бол нэг юм зохиох гэж байнаа. Зорилго нь мэдээж сайн үйлсийн төлөө санхүү хөрөнгө босгох, яг хаашаа юунд гэдэгийн удахгүй зарлах болноо. Тиймээс залуус та нар бусад парти шоу нд идэвхтэй байдаг шигээ энэ партинд яг тиймэрхүү маягаар оролцоорой.Бусад партинаас ялгагдах онцлог нь та нар сайхан баярлана шоудна мөн үүнийхээ хажуугаар шууд бус аргаар сайн үйлсэд буян болж байгам шүү.


Хөтөлбөрийн хувьд товчхондоо:
19:00 цагаас нээлт (Rotaract ын товч танилцуулга)
-Уран нугралтын үзүүлбэр
-Тэмцээн тоглоом
-Бүжгийн үзүүлбэр
-Диско
-Салса бүжгийн тэмцээн
-Хосууд байвал хосуудын дундах тэмцээн (хүссэн хүнтэйгээ хос болоод оролцож болно)
-Cover
-Дахиад диско
23:00 Хаалт

Болох газрын хувьд:
Өргөө 1 кино театрын ард байрлах English Inn ийн замын эсрэг талд Тамир цэнтэр йин 6 давхарт

Таксны хувьд:
15000 нэг cocktail дагалдана

Дэлгэрэнгүй:
99067898
88138271

Jun 3, 2014

Бидний хэрэгжүүлсэн Хүүхэд бүр инээмсэглэж яваг үйл ажиллагаа олон нийтэд хүрч байна


"Нийгэмд хийж бүтээе гэсэн сэтгэлтэй эдгээр залуус чадах чинээгээрээ хэнээс ч хэдэн төгрөг горьдолгүй,өөрсдөө боломжийг эрэлхийлж,баярлаж чадалгүй хоцордог доголон нулимстай балчруудыг нь бахархмаар баярлуулсан нь бахдал төрөхөөс аргагүйд хүргэв"- Үндэсний Мэдээ сонины нийтлэлийн хэсгээс.





Өргөө ротаракт клубын хүүхдийн баярт зориулсан үйл ажиллагааг Үндэсний Мэдээ сонины 6 н сарын 3 ний өдрийн дугаараас олж уншаарай






Мөн хамгийн их уншигчидтай номер нэг сайт NEWS.MN дээр мөн манай энэхүү үйл ажиллагааг дурьдсан байна доорхи хаягаар орж үзээрэй:

 

2014 оны хүүхдийн баярын "Хүүхэд бүр инээмсэглэж яваг" үйл ажиллагаа

2014 оны 5 н сарын 31 ний нохой гаслам халуун энэ өдөр бид хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан 100 гаруй бяцхан дүү нараа баярлуулав. Бид эхлээд Гандан хийд орж хүүхдийн баяраар баярлаад байдаггүй бяцхан лам нарaa түүний дараа хорооллын зарим орцны жижүүрүүдийн хүүхдүүдийг хамгийн сүүлд нарантуул зах дээр хөдөлмөр эрхэлдэг эцэг эхтэйгээ хамт ажилдаг хүүхдүүдийг баярлуулснаар энэ жилийн маань хүүхдийн баярын үйл ажиллагаа өндөрлөж байна ирэх жил бид илүү том зүйлээр багачуудаа баярлуулахыг хичээх болноо та бүхэн бид нарыг дэмжээрэй. Монголын үрс маш олон болог :)
3 4 р хорооллын зарим байрнуудын орцны жижүүрүүдийн хүүхдүүдийг баярлуулав


Хамгийн эхэнд Гандан хийд орж хуврага хүүхдүүдээ баярлууллаа


Манай хамгийн бяцхан хуврага


Нарантуул зах дээрх хүүхдүүдийн хамт
















May 8, 2014

Бусад Ротаракт клубууд

МУИС РОТАРАКТЫН ЗАЛУУЧУУД

НЭРНЭЭС НЬ ОЙЛГОМЖТОЙ БИЗЭЭ

 
ЭМШУИС РОТАРАКТ БИДНИЙ ХЭЛЖ ЗАНШСНААР MEDICAL ROTARACT




НАЙРАМДАЛ РОТАРАКТ 
СЭЛБЭ РОТАРАКТ
ЦЭЦЭЭ ГҮН РОТАРАКТ
ТУУЛ РОТАРАКТ

УУГАН КЛУБ БОЛОХ УЛААНБААТАР РОТАРАКТ


Дараахи клубуудтэй холбогдохыг хүсвэл

https://www.facebook.com/numrotaract
https://www.facebook.com/TheRotaractClubOfTuul
https://www.facebook.com/RACNairamdal
https://www.facebook.com/RACkhuree
https://www.facebook.com/tsetseegungrotaract
https://www.facebook.com/RotaractclubofSelbe
https://www.facebook.com/MedicalRotaractMongolia
https://www.facebook.com/RotaractClubOfUlaanbaatar