aaaaaa

Jun 3, 2014

Бидний хэрэгжүүлсэн Хүүхэд бүр инээмсэглэж яваг үйл ажиллагаа олон нийтэд хүрч байна


"Нийгэмд хийж бүтээе гэсэн сэтгэлтэй эдгээр залуус чадах чинээгээрээ хэнээс ч хэдэн төгрөг горьдолгүй,өөрсдөө боломжийг эрэлхийлж,баярлаж чадалгүй хоцордог доголон нулимстай балчруудыг нь бахархмаар баярлуулсан нь бахдал төрөхөөс аргагүйд хүргэв"- Үндэсний Мэдээ сонины нийтлэлийн хэсгээс.





Өргөө ротаракт клубын хүүхдийн баярт зориулсан үйл ажиллагааг Үндэсний Мэдээ сонины 6 н сарын 3 ний өдрийн дугаараас олж уншаарай






Мөн хамгийн их уншигчидтай номер нэг сайт NEWS.MN дээр мөн манай энэхүү үйл ажиллагааг дурьдсан байна доорхи хаягаар орж үзээрэй:

 

2014 оны хүүхдийн баярын "Хүүхэд бүр инээмсэглэж яваг" үйл ажиллагаа

2014 оны 5 н сарын 31 ний нохой гаслам халуун энэ өдөр бид хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан 100 гаруй бяцхан дүү нараа баярлуулав. Бид эхлээд Гандан хийд орж хүүхдийн баяраар баярлаад байдаггүй бяцхан лам нарaa түүний дараа хорооллын зарим орцны жижүүрүүдийн хүүхдүүдийг хамгийн сүүлд нарантуул зах дээр хөдөлмөр эрхэлдэг эцэг эхтэйгээ хамт ажилдаг хүүхдүүдийг баярлуулснаар энэ жилийн маань хүүхдийн баярын үйл ажиллагаа өндөрлөж байна ирэх жил бид илүү том зүйлээр багачуудаа баярлуулахыг хичээх болноо та бүхэн бид нарыг дэмжээрэй. Монголын үрс маш олон болог :)
3 4 р хорооллын зарим байрнуудын орцны жижүүрүүдийн хүүхдүүдийг баярлуулав


Хамгийн эхэнд Гандан хийд орж хуврага хүүхдүүдээ баярлууллаа


Манай хамгийн бяцхан хуврага


Нарантуул зах дээрх хүүхдүүдийн хамт