aaaaaa

Jul 19, 2015

"Өргөө туг дэлхийгээр аялсан нь" аян

2780 дүүрэгт харьяалагддаг Япон улсын ZUSHI гэх нэгэн ротари клубтэй уулзаж тэдний санхүү босгож, хандивлах зорилгоор зохион байгуулж байсан Beach Festival арга хэмжээний үеэр зургаа татуулав. Дашрамд Япон улсад Ротари нь өөрсдийн хийж бүтээсэн зүйл болон тэтгэлгээрээ ихэд нэр хүндтэй олноо танигдсан байдаг байна.


Манай гишүүдийн тухай нэгэн товчхооон инфографик


Клуб доторхи зүүсгэл солилцох арга хэмжээ буюу "Handover"

Handover буюу зүүсгэл солилцох арга хэмжээ. Тус арга хэмжээ нь ротарактуудын шинэ жил буюу 7 сард болдог уламжлалтай. Энэхүү арга хэмжээгээр клубын удирдлага болон гишүүд уулзалдаж өнгөрөгч жилдээ хийж бүтээсэн зүйлүүдийн талаар дүгнэлт өгч ярилцан, удирдах албаны хүмүүс дараагийн ээлж буюу шинэ хүмүүст өөрсдийн алба халаагаа дамжуулан өгдөг билээ. Ерөнхийлөгчөөс эхлээд бусад бүх удирдах албанд жил болгон өөр өөр хүмүүс шинээр томилогдож үүрэг хүлээх боломжтой байдаг юм.
 
2014-2015 оны ерөнхийлөгчөөр Амарсанаагийн Ариунаа гэдэг бүсгүй амжилттай ажиллан оноо үдэж дараагийн жил буюу 2015-2016 оны ерөнхийлөгчийн аблан тушаалаа  Нямдоржийн Ану гэх охинд  шилжүүлэн өгсөн юм. Ингээд клубын зүүсгэл солилцох арга хэмжээний хэдэн зураг сонирхоорой. 
(Дашрамд клуб болгон дотроо иймэрхүү зүүсгэл солилцох арга хэмжээ зохиохын хажуугаар нийт Ротарактуудын нэгдсэн зүүсгэл солилцох арга хэмжээ гэж бас болдог юм.)










2015 оны хүүхдийн баярын үйл ажиллагаа

Энэ жил Чингэлтэй дүүргийн 117-р сургуулийн нэгдүгээр ангийн 100 гаруй хүүхдүүдийг баярлууллаа.

























May 23, 2015

"Өргөө туг дэлхийгээр аялсан нь" аян

"Өргөө туг дэлхийгээр аялсан нь" Өргөө ротарактаа танилцуулах мини аялал Турк улсын нийслэл Анкара хотоос гараагаа эхэллээ. Энэхүү аялалаар гишүүд маань клубын ч бай хувийн ч бай ажлаар гадаад явах бол өөрсдийн туг болон футболкоо авч тухайн зочилсон улсдаа ротарактыг тэр тусмаа Монголын ротарактаа танилцуулах ажил билээ.

2015 оны 4 сарын 20

Гишүүн Цэнгэл




2015 оны 5 сарын 21 Япон улсын нийслэл Токио хотод

Миний бие Бат-Эрдэнэ

Шилдэг их дээд сургуулиудаар РОТАРАКТЫГ танилцуулах аян 2 дахь жилдээ











Танилцуулах ажилд оролцсон залуусдаа баярлалаа



Бидний зочилсон сургуулиуд гэвэл:
4 сарын 6 нд АШУҮИС
4 сарын 7 нд МУИС-4
4 сарын 8 нд МУИС-2
4 сарын 9 нд МУИС-3
4 сарын 10 нд МУИС-5
4 сарын 13 нд СЭЗДС
4 сарын 15 нд ШУТИС төв салбар
4 сарын 17нд ШУТИС ийн Мэдээлэл харилцаа холбооны сургууль

Ротари 20 ротаракт 15 ойн баярын дуу

Ойн баярын арга хэмжээнд зориулан ротари болон ротарактуудын хамтдаа дуулсан "Бид гэрэлтэж байна" гэх дууг сонирхоно уу ;)

https://www.youtube.com/watch?v=T1Dh3vO_W1I

Монгол улсад Ротари үүссэний 20 жил ротарактын 15 жилийн ойн баяр болов

Манай улсад анхны Ротари клуб 1995 онд  байгуулагдаж өдгөө 20 жилийн нүүрийг үзээд буй. Ротари гийн 20 жилийн зэрэгцээ ротарактуудын 15 жилийн ойн баяр давхар тохиосон тул томоохон хэмжээний ёслолын арга хэмжээ болсон юм. Тус арга хэмжээнд дэлхийн төв Ротари байгууллага болох Rotary International ийн 2014-2015 оны ерөнхийлөгч Гэри Хуанг өөрийн эхнэрийн хамтаар зочилон ирсэн билээ.











Манай клубын гишүүд

Манай эх клуб болох Өргөө ротаригийн ах эгч нар


Монголдоо анх удаагаа Ротари Стар тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа


Нийт Ротари болон Ротарактуудын авьяасыг шалгах тэмцээн анх удаагаа зохиогдлоо.Тус тэмцээнд манай клубээс гишүүн Жанчивдорж болон Дэлгэржаргал нар тус тус дуу дуулж тэмцээнд амжилттай оролцсон билээ.



-Манай хоёрын бичлэгийг доорх холбоосоор үзээрэй :)
https://www.youtube.com/watch?v=4IlvDahh2nM&feature=youtu.be
https://www.youtube.com/watch?v=S9JMPsLRROI&feature=share


-Мөн бусад клубуудын авьяаслаг залуусын бичлэгийг тус фб пэйжээр үзээрэй
https://www.facebook.com/RotaryStarMongolia?fref=ts

Feb 28, 2015

Өргөө клубын 2 жилийн ой


Зээ энэ клуб маань байгуулагдаад 2жилийн нүүрийг үзэж байнаа алдаа оноотойч бага багаар урагш явжил байна.Ойн баярынхаа хажуугаар шинэ гишүүддээ албан ёсны гишүүн болсныг нь батлаж өөрсдийн батламжаа гардууллаа.
(Жич: ингээд харсан дан охидууд болжээ ёр нь сүүлдээ охидын клуб болох төлөвтэй,манай клубт залуус их дутагдаж, үгүйлэгдэж байгаа шүү тэгэхээр залуусаа COME ON манай охидуудч хөөрхөн байгааз :P )