aaaaaa

Feb 1, 2014

Өргөө ротаракт клубын тухай





Өргөө ротаракт клуб



Нийгмийн сайн сайхны төлөө төрөл бүрийн ажлуудыг санаачлан гүйцэтгэх, гишүүдийнхээ боловсрол мэдлэгийг хөгжүүлж залуу лидерүүдийг төлөвшүүлэх, энх тайвныг сахиулахад хувь нэмрээ оруулах, олон улсын соёлыг таньж мэдэх зэрэг зорилгын дор нэгдсэн залуучууд анх 2013.02.21-нд “ӨРГӨӨ” нэрийн дор сэтгэл нийлэн, зориг шулуудан, зорилго нэгдэн 25 гишүүнтэйгээр үүсгэн байгуулагдаж байсан.Үүсгэн байгуулагдсанаасаа хойш олон үйл ажиллагааг амжилттай зохион байгуулж, хүрээлэн байгаа орчин, нийгэмдээ өөрсдийн хувь нэмрээ оруулахаас гадна нөхөрлөл, хувь хүнийхээ хувьд өсөлт хөгжил, манлайлал зэрэг чадваруудад суралцсаар байгаа залуучууд билээ.


  • Манай анхны ерөнхийлөгч Амарбаяр

  • Одоогийн ерөнхийлөгч-Марал
  • Дараа жилийн ерөнхийлөгчөөр-Ариунаа
  • Дэд ерөнхийлөгчөөр-Наранбадрах
  • Нарийн бичигээр-Лхагваа
  • Санхүүч-Анхчимэг нар ажиллаж байна.




Хороодын хувьд 2014-2015  7 сар хүртэл

  1. Клубын дотоод үйл ажилгааны  дарга-Гантулга
  2. Олон улсын харилцааны  дарга-Анударь
  3. Олон нийтдээ харилцах албаны  дарга-Бат-Эрдэнэ
  4. Клубын гишүүдийн ур чадварыг хөгжүүлэх албаны  дарга-Амарбаяр
нар тус тус ажиллаж байна. Жил болгоны 7 сарын 1нд Ротарактийн шинэ жил болдог ба энэ үеэр удирдах албаны гишүүд дараачийн гишүүддээ албан тушаалаа шилжүүлэн өгдөг зуршилтай.

Клубын охидууд(Хөөрхөн байгаа биз :)
Манай клубын охид(Танилцахыг хүсвэл надаас дугаарын авч болно шүү хха)

Бид 7 хоног бүрийн лхагва гарагт 7 цагаас  ээлжит хуралаа хийдэг. Хурал дээрээ бид клубтэй холбоотой холбоогүй мэдээ мэдээлэл биеэ биетэгээ солилцож мэдлэгээсээ хуваалцаж, цаашид хийх ажил болон төсөлүүдийн талаар ярилцаж,шинэ гишүүдээ хүлээн авч мөн албан ёсны гишүүн болсон хүмүүстээ баяр хүргэн клубын нэрийн хуудас  болсон футболк болон энгэрийн тэмдэг гардуулан өгдөг билээ. Манай хурал ил тод байдлаар явагддаг бөгөөд сонирхсон, хүссэн хүн ирж сууж мэдээлэл авч эсвэл зүгээр зочиноор хүрэлцэн ирж болно.


Ээлжит хурал 1

Бас заримдаа SPECIAL хуралыг SPECIAL газар SPECIAL аргаар SPECIAL хүмүүс зохионо


Нэг юм нэмэж хэлэхэд бид юм л бол хурал хурал ажил ажил гээд байнга явдаггүй, залуу хүмүүс байна даа өөрсдийгөө зугаацуулах, хөгжүүлэх гэх мэт янз бүрийн шоу парти арга хэмжээнүүд бас зохионо шдээ ххэ.

Богд ууланд гарав

Бас маягтай2 яаж л бол яаж зураг авхуулна гэж байгаа

Ротарактуудын шинэ жил майр сүртэй л болдог юм байна лээ


Хэлсэндээ яаж л бол яаж (Тэр цаад талын эгч лаг оцойж байгаа биз :P )


 За тэгээд шинэ гишүүд маань албан ёсны гишүүн болсных өөрийн футболк оо гардан авч байна. Мөн ротаракт гэсэн энгэрийн тэмдэг өгдөг билээ.
 

Энгэрийн тэмдэг

No comments:

Post a Comment