1. Манай Өргөө ротаракт клуб
2013.02.21 байгуулагадаад Хамгийн анхны үйл ажиллагаагаа “INTERNATIONAL WOMEN’S DAY” 3.08нд Эмэгтэйчүүдийн эрхийг
хамгаалах өдрөөр клубын ээж болон эмээ нарыг баярлуулав. Энэхүү үйл ажиллагаа
нь клубын гишүүдийг гэр бүлийхэнд нь ямар клубд явдаг тухай танилцуулах
зорилготой байсан.
2.Манай
Өргөө ротаракт клуб “INTERNATIONAL CHILDREN’S RIGHT SAVING
DAY IN 1ST OF JUNE 2013” хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Баянзүрх
дүүргийн 87-р дунд сургуулийг сонгон авч, тухайн сургуулийн сурагч хүүхдүүдтэй
нэгэн өдрийг дурсгалтайгаар хамтдаа өнгөрүүллээ. Хотын захын сургуулийн тэр
дундаа амьдралын баталгаажих түвшнээс доогуур айлын сурч боловсрох чин
хүсэлтэй, авъяас чадвартай хүүхдүүдийг сонгон авсан нь бидний хувьд ирээдүйд
тухайн хүүхдүүдээ мэдлэг чадвартай "Зөв хүн" болж төлөвшихөд байнга
хамтран ажиллах урт хугацааны төслөө эхлүүлж байгаадаа баяртай байна.
3.“ROTARACT
BASKETBALL COMPETITION-2013” тэмцээнийг бид амжилттай зохион байгууллаа.Энэхүү
тэмцээнд хурд хүч, авхаалж самбаа, ур чадвараа сорин идэвхитэй оролцож нэгэн
өдрийг эв нэгдэл, спортлог өнгөрүүлэн Монголын нийт 9 Ротаракт клуб оролцлоо. Энэхүү тэмцээн нь Монголын Ротаракт залуусын чөлөөт
цагийг зөв боловсон өнгөрүүлэх, тэдний биеийн тамир спортоор хичээллэх
сонирхлыг нэмэгдүүлэх, авьяас чадварыг хөгжүүлэх, сагсан бөмбөгөөр дамжуулан
илүү ойр дотно нөхөрлөх зорилготой байлаа.
![]() |
| Манай Өргөө клуб 2дугаар байр эзлэв |
4. Энэ
хорвоо дэлхий дээр хүн болж төрөөд заавал хийх ёстой зүйлсийн нэг нь мод тарих
байдаг юм гэнэ лээ.Дараагийн нэгэн үйл ажиллагаа
болох 2013.10.20 нд иргэн хүний нэгэн
үүрэг болох байгаль эх дэлхийгээ хайрлан хамгаалах үүргийнхээ нэгэн хэсгийг
биелүүлэн 2 клуб маань мод тарин энерги, эрч хүчээр дүүрэн нэгэн өдрийг
өнгөрүүлллээ. Энэхүү мод тарих үйл ажиллагаанд
ротаракт клубээс нийт 10 залуучууд, Ротари клубээс 9 хүн нийлээд 19 хүний
бүрэлдэхүүнтэй “ЭХ
ДЭЛХИЙГЭЭ ХАМГААЛЪЯ” уриан дор 108 ширхэг модны үр
суулган байгаль дэлхийдээ өөрсдийн багахан хувь нэмрээ оруулцгаалаа.
5. Өргөө
Ротаракт клуб-н "ӨНӨӨДРИЙН
СОНГОЛТ ИРЭЭДҮЙН БОЛОМЖ" төслийн
маань үйл ажилллагаа амжилттай зохион байгуулагдаж анхны сургууль болох
"Эрдэм төгс" ахлах сургууль дээр амжилттай болж өндөрлөлөө.Хүүхдүүд
маань үнэхээр сайхан хүлээн авч, ойр дотно
харилцааг бий болгон, цаашид илүү олон дунд сургуулиа дөнгөж төгсөж буй хүүхэд
залууст мэдээлэл хүргэх урам зориг авсан өдөр байлаа.
6.Cîíãèíîõàéðõàí äүүðãèéí 12-ð õîðîîíû амьжиргааны баталгаажих түвшинээс доогуурх айл өрхийн хүүхдүүд, бүтэн
болон хагас өнчин, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд “ХҮҮХЭД БҮРИЙН
ИНЭЭМСЭГЛЭЛИЙН ТӨЛӨӨ ХАМТДАА” төслийн хүрээнд өвлийн
үлиралд дулаан өсч бойжиход туслах үүднээс өвөл, хавар намрын гадуур, дотуур хувцас, гутал зэргийг тараахаар төлөвлөж
байна.
7. Монголын
бүх Ротаракт клубүүд хамтран "ЭРГЭЛТЭЭР
ИТГЭЛ БЭЛЭГЛЭЕ-2013" аяныг 11
сарын 2-ны өдөр амжилттай зохион байгууллаа. Нийслэлийн 9 дүүргийн эмнэлэгүүдэд
хэвтэн эмчлүүлж байгаа ар гэрээс нь эргэлт ирдэггүй, ар гэрийн анхаарал халамж
сул өвчтөнүүдийг эргэж сэтгэлийн дэм өгөх
зорилготой байлаа.
Өргөө ротаракт" клуб болон "Туул
ротаракт" клубууд хамтран Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэг дээр
очин хүнд өвчтэй сэхээний тасагт байгаа, элэгний серозтэй хөдлөхөд ч
хүндрэлтэй, эргэлт ховорхон ирдэг гээд л хүмүүс дээр очиход баярласан, сэтгэл
нь хөдөлсөн, уйлсан, баярлахдаа өөртөө байгаа чихрээрээ дайлсан гээд л зөндөө
сайхан мэдрэмжүүдийг энэхүү өдөр авч чадлаа.Бидний энэхүү үйл ажиллагаа олон
хүнд итгэл найдвар өгсөн гэдэгт итгэлтэй байна.Цаашдаа Бид олон сайхан зүйлсийг хамтдаа хийж бүтээх хүсэл эрмэлзэлээр дүүрэн байна.
8. Ирж буй XVII Жарны Модон морь
жилийн Цагаан сарын баярыг тохиолдуулан Монголын нийт есөн Ротаракт
клубүүд хамтран “ХАЛУУН СЭТГЭЛ III” аянг 2014 оны 01-р сарын 22-25-ны
өдрүүдэд 18:00-22:00 цагийн хооронд ”Номин Холдинг” ХХК-ийн салбар
дэлгүүрүүдээр зогсч сайхан сэтгэлт монгол ард түмнээсээ удаан хугацааны
хадгалалтыг даах чадвартай хүнсний бүтээгдэхүүнүүдийг цуглуулахаар
болов.
Энэхүү үйл ажилгаанд манай гишүүд 3 н өдрийн турш 13 ийн номин дэлгүүр дээр зогсон ажиллаж 100 гаруй хүнээс 153 нэр төрлийн бараа бүтээгдэхүүн цуглуулсан юм. Миний хувьд анх удаа ийм ажил хийж үзсэн бөгөөд их сонирхолтой хөгжилтэй байсан юм.Дашрамд бараа бүтээгдэхүүн хандивласан хэрэглэгчиддээ баярлалаа.
![]() |
| Номингийн салбарт ажилласан эхний баг |
![]() |
| Бараа цуглуулах ажилаа амжилттай дуусгалаа. Одоо эдгээр барааг ялгаж хувиарлах ажил үлдсэн билээ. |
![]() | |||
| Нийт 25 айл өрхөд өгөхөөр хувиарлав |
1.
Бид
"Өргөө" ротарийнхаа ах эгч нартайгаа илүү ойр дотно харилцааг
бэхжүүлэх, нэгэн гэр бүл болох, ирээдүйд хамтдаа олон зүйлийг хийж бүтээх зорилгоор Тэрэлж рүү
салхинд нэгэн өдрийг гэр бүлтэй нь олуулаа өнгөрүүлэн Эзэн богд Чингис
хааны мэндэлсний 851 жилийн ойн баяр, “МОНГОЛ
БАХАРХАЛЫН ӨДӨР”-г хамтдаа
өнгөрүүллээ.
Дэлхий дахин Монгол үндэстэнг Чингис хаанаар нь, морьтон нүүдэлчин гэдгээр нь сайн мэддэг.
Дэлхийн талыг дагуулж явсан эзэн Чингис хаан монгол мориороо ертөнцийг тамгалсан хэмээсэн түүх байдаг.Монгол хүн бүр өөрийн эх түүхээ мэдэн, өв уламжлал, ёс заншлаараа бахархан энэхүү өдрийг өнгөрүүлж байхаар болсон билээ.
Дэлхий дахин Монгол үндэстэнг Чингис хаанаар нь, морьтон нүүдэлчин гэдгээр нь сайн мэддэг.
Дэлхийн талыг дагуулж явсан эзэн Чингис хаан монгол мориороо ертөнцийг тамгалсан хэмээсэн түүх байдаг.Монгол хүн бүр өөрийн эх түүхээ мэдэн, өв уламжлал, ёс заншлаараа бахархан энэхүү өдрийг өнгөрүүлж байхаар болсон билээ.
Бид Өргөө ротарийнхаа ах эгч нартай болон гэр бүлтэй нь хамт Монголын ард түмний бахархал нь болсон Эзэн "Чингис хааны" бага нас, байлдан дагуулалтыг Морьтон баатруудын хамт уян яруу, авхаалж самбаа, хурд хүчээр илтгэн харуулсан нэгэн гайхамшигт тоглолтыг үзэн сонирхлоо.
Монгол хүн бүр энэхүү тоглолтыг үзэн сонирхож, Монгол түүх соёл, урлагаараа бахархах сэтгэл төрнө гэдэгт итгэлтэй байна.












No comments:
Post a Comment